해당내용의영역으로바로가기 메뉴바로가기 본문내용바로가기

국내·외 유학 정책 및 교육 사례를 소개하는 유학생교육정보센터

[Mongolia 몽골] D2-D10руу виз солих тухай

등록일
2022.05.31 20:08:24

ШИНЭ ЗААЛТ


D-2 ангиллаас ажлын байр хайх D-10 ангилалруу солих журамд өөрчлөлт оржээ.

Урьд нь оюутан суралцаж байх хугацаандаа зөвшөөрөлгүй ажил хийгээд 400.000 воноос дээш торгууль төлж байсан тохиолдолд

D-10 визийг хязгаарладаг байсан бол шинэчилсэн журамдаа сүүлийн 3 жилийн хугацаанд дахь зөрчлийг харах бөгөөд торгуулийн хэмжээг 2сая воноос дээш бол D-10 визийг хязгаарладаг болгож өөрчлөлт оруулжээ.


Мөн оюутан сургуулиа төгсөөд D-10 авсан тохиолдолд урьдчилан зөвшөөрөл авч мэргэжлийн бус ажил эрхлэнгээ ажлын байраа хайж болно.


•Гагцхүү ажлын өдөр 20 цаг дотор, амралтын өдрүүдэд цагийн хязгаар байхгүй.

•Мөн топик 4 эсвэл KIIP дундын сертификаттай байх эсвэл KIIP түвшин тогтоох шалгалтыг 81 ээс дээш оноотой тэнцсэн бичигтэй байх гэх мэт болзлыг хангах хэрэгтэй.

•Хэрвээ топик 5 тай бол долоо хоногт ажлын өдөр ажиллах цаг нь 30цаг болж өсөх юм.


Зөвшөөрөл авах тэмдэгтийн хураамж 120.000 вон.


D-10-1 оршин суух хугацааны сунгалт хийх үед:

- топик 4 өөс дээш эсвэл - KIIP сертификаттай эсвэл - KIIP түвшин тогтоох шалгалтыг 81 ээс дээш оноотой тэнцсэн бичгийн аль нэг байгаа тохиолдолд банкны тодорхойлолтоос чөлөөлнө.

 목록