해당내용의영역으로바로가기 메뉴바로가기 본문내용바로가기

국내·외 유학 정책 및 교육 사례를 소개하는 유학생교육정보센터

[Mongolia 몽골] Өмнөд Солонгост суралцагч гадаад оюутнуудын тоо нэмэгджээ

등록일
2022.01.28 14:19:29

СӨҮЛ. / ЁНХАП / .

Өмнөд Солонгосын Боловсролын яамны харьяа Олон улсын боловсролын үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын их дээд сургуулиудад элсэн орсон гадаад оюутнуудын тоо өмнөх оныхоос 14,8 хувиар нэмэгдэж, өнгөрсөн 4 дүгээр сарын байдлаар 142205 болжээ.


Тус улсад суралцахаар хүрэлцэн ирсэн оюутнуудаас хамгийн их нь буюу 48,2 хувь нь Хятад улсаас ирсэн бөгөөд энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 6,9 хувиар бага байжээ.


Өмнөд Солонгост суралцахаар ирсэн Хятад оюутнуудын тоо 2010 онд 71 хувьд хүрч, дээд амжилт тогтоож байжээ. Түүнээс хойш энэ тоо буурсаар байгаа аж.


Түүнчлэн Вьетнам улсаас 27,061 оюутан хүрэлцэн ирсэн нь нийт гадаад оюутнуудын 19 хувийг эзэлж байгаа аж.

Вьетнамын араас 6768 оюутнаар Монгол улс орсон бол Япон улсаас 3977, АНУ-аас 2746 оюутан Өмнөд Солонгост суралцаж байгаа аж.


https://montsame.mn/mn/read/165505

 목록