해당내용의영역으로바로가기 메뉴바로가기 본문내용바로가기

국내·외 유학 정책 및 교육 사례를 소개하는 유학생교육정보센터

[Mongolia 몽골] Сурагч солилцоогоор суралцах

등록일
2022.04.29 15:36:56
비밀번호

Сурагч солилцоогоор суралцах (D-2-6), Богино хугацааны сургалт (D-2-8) СУРАГЧ СОЛИЛЦОО (D-2-8)


1) Олгох хүрээ

Их дээд, сургууль хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах гэж буй оюутан


2) Визний төрөл

1 жил хүртэлх хугацаатай нэг удаагийн виз


3) Виз мэдүүлгийн маягт

Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг,

Визний хураамж 60 ам.доллар

2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4. Сургууль хооронд байгуулсан хэлэлцээрийн хуулбар, уригч сургуулийн захирлын албан бичиг

5. Харьяа сургуулийн захирлын тодорхойлолт

6. Харьяа сургуулийн оюутны болон дүнгийн тодорхойлолт

7. Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт ► Сургалтын зардал, амьжиргааны зардал болон бусад зардлыг өөрөө хариуцаж байгаа тохиолдолд Элсэлтийн зөвшөөрөл дээр дурдагдсан мөнгийг дансанд 30 хоног байршуулна. ► Дансны хуулга авах өдрийнбайдлаар Элсэлтийн зөвшөөрөл дээр дурдагдсан мөнгийг 30 хоногоосдээшхугацаагаарзаавалбайршуулах. Материалшалгахүеддансныхуулгандээрххадгаламж нээснээс хуулга авсан өдөрхүртэлххугацаа 30 хоногхүрэхгүй байх тохиолдолд санхүүгийнчадвархангахгүйд тооцно..

8. Гэрлэлтийн лавлагаа - Насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа(эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа)

9. Цагдаагийн газрын тодорхойлолт(18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

10. Сүрьеэгийн шинжилгээний бичиг(БНСУ-ын ЭСЯ-аас заасан эмнэлгийн нэрсийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү)

11. Хэлний чадвар нотлох бичиг баримт(зэрэглэл доогуур сургуульд хамаарна.

Солонгос хэл Солонгос хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт(TOPIK) 3-р зэрэг - Англи хэл TOEFL 510


►Анхаарах зүйлс

1. Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна

2. Сургалтын зардал хариуцагчийн хамрах хүрээ

Хэлний бэлтгэл/Их дээд сургуулийн сургалтын зардал хариуцагч

Нэгдүгээр батлан даагч буюу эцэг, эхийн тогтмол орлого, санхүүгийн чадварыг татвар төлсөн байдал,

нийгмийн даатгалаар нотлох. (Батлан даагчийн сарын орлого ойролцоогоор 750,000 воноос дээш байх)

Эцэг, эх нас барсан тохиолдолд хоёр дахь батлан даагч буюу төрсөн эгч, дүү эсхүл авга нагац


БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТ (D-2-8)


1) Олгох хүрээ

Их дээд, сургууль хоорондын хэлэлцээрийн дагуу оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах гэж буй оюутан


2) Визний төрөл

1 жил хүртэлх хугацаатай нэг удаагийн виз

1. Виз мэдүүлгийн маягт

Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3.5х4.5см хэмжээтэй өнгөт зураг

Визний хураамж 60 ам.доллар 2. Гадаад паспорт/ Хуулбар 1 хувь

3. Элсэлтийн зөвшөөрөл болон сургуулийн аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4. Харьяа сургуулийн оюутны болон дүнгийн тодорхойлолт

5. Гэрлэлтийн лавлагаа - Насанд хүрээгүй хүүхэд(19-өөс доош насныхан) бол төрсний бүртгэлийн лавлагаа(эцэг эхийн төрсөн он, сар, өдөр бичигдээгүй бол эцэг эхийн иргэний үнэмлэхийн лавлагаа)

6. Сургалтын зардал, санхүүгийн чадвар нотлох бичиг баримт

7. Цагдаагийн газрын тодорхойлолт(18–аас дээш, 60-аас доош насны анх удаа виз мэдүүлж буй иргэнд хамаарна)

8. Сүрьеэгийн шинжилгээний бичиг(БНСУ-ын ЭСЯ-аас заасан эмнэлгийн нэрсийн жагсаалтыг хавсралт 2-оос үзнэ үү)


►Анхаарах зүйлс

1. Элсэлтийн зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 сар байна

2. Богино хугацаагаар суралцах хугацаа нь 90 хоногоос доош байх тохиолдолд визний хураамж 60 ам.доллараас чөлөөлж болно

3. Эрдмийн зэрэг олгохгүй богино хугацааны академик сургалт, тусгай лекц зэрэг нь богино хугацаагаар суралцах визэнд хамаарахгүй


Эх сурвалж: Сурагч солилцоо (D-2-6), Богино хугацааны сургалт (D-2-8) (chinggisjourney.mn)

 목록   수정  삭제