
Сүүлийн үед зөвхөн Азийн улс орон гэлтгүй Европ сурагчид ч Өмнөд Солонгосыг зорин суралцах болсон. Тэгвэл үүний шалтгаан чухам юу юм бол? Энэ талаар хамтдаа судалж, Солонгосыг сонгож суралцах шалтгаануудыг мэдэж авцгаая.
Сургалтын чанар
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар тус улсын сургалтын чанар нь нэгт жагсдаг. Солонгосын их, дээд сургуулиуд нь мэргэжил, чиглэлээсээ хамаарч 2 болон 4 жилийн сургалттай байдаг. 4 жилийн дээд сургуульд дээд боловсрол эзэмшиж онолын талын хичээлүүдийг түлхүү үздэг байхад, 2 жилийн техник мэргэжлийн сургуульд ажил мэргэжилтэй холбоотой мэргэжлийн технологийг сурдаг.
Гадаадын оюутнуудад үзүүлдэг Солонгосын засгийн газрын дэмжлэг
1967 оноос хойш Солонгосын засгийн газар 148 орны оюутнуудад 7000 гаруй тэтгэлэг олгожээ. Үүнээс гадна жил бүр 2000 орчим олон улсын оюутнуудыг үнэ төлбөргүй суралцуулдаг.
Амьдралын өртөг
Өмнөд Солонгост суралцахад хамгийн том түлхэц болдог шалтгаануудын нэг бол амьдралын өртөг. Тус улс нь Европын хөгжингүй орнуудаас хөгжилөөр хоцрогдохгүй төдийгүй амьдрахад таатай хэмээгддэг. Хамгийн гол нь тэдгээр орнуудаас амьдралын өртөг харьцангуй бага буюу боломжийн гэдгээрээ хүмүүсийг татдаг.
Kpop хөгжмийн урсгал
Сүүлийн үед Kpop хөгжмийн урсгал дэлхий нийтээр эрчийг авч, хүүхэд залуусыг байлдан дагуулж байгаа билээ. Үүгээр дамжуулан залуус Солонгос улсыг илүүтэй сонирхох болж, тэнд оршин сууж, амьдрах хүсэл нь улам бүр давамгайлах болсон байна. Өөрийн хайртай, дуртай idol-оо харах гэж, тоглолтыг нь үзэх боломжийг алдахгүй гэж Солонгост суралцдаг оюутнууд ч цөөнгүй.
https://setsoyu.com/