해당내용의영역으로바로가기 메뉴바로가기 본문내용바로가기

국내·외 유학 정책 및 교육 사례를 소개하는 유학생교육정보센터

[MONGOLIA 몽골] БНСУ-д тэтгэлгээр суралцах монгол оюутны тоо нэмэгдэх хандлагатай байна

등록일
2021.12.15 16:33:25



-БНСУ-ын Боловс-ролын яамны мэдээллээс харахад 2019 оны байдлаар Солонгосын их, дээд сургуульд 160 гаруй мянган гадаад оюутан сурч байгаагаас 7381 нь монгол оюутан буюу нийт гадаад оюутны 4.6 хувийг эзэлдэг.


Оюутны тоогоороо Хятад, Вьетнам, Узбекистаны дараа дөрөвдүгээрт орж байна. БНСУ-д суралцах монгол оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. 2017 онд 5384, 2018 онд 5496, 2019 онд 7381 хүн суралцаж байна. Монгол оюутнуудыг солонгос хэлний өндөр чадвартай, аливаад дасан зохицохдоо сайн, идэвх санаачилгатай, суралцаж буй их, дээд сургуулийн зүгээс эергээр үнэлдэг.


-БНСУ-ын хувьд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна Солонгосын их, дээд сургуулиуд, хувийн хэвшлийн байгууллагууд, төрөл бүрийн сангуудын гадаад оюутнуудад чиглэсэн тэтгэлгүүд байдаг. Эдгээр тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг БНСУ-ын Боловсролын яамны харьяа Олон улсын боловсролын хүрээлэнгийн www.studyinkorea.go.kr цахим хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тус цахим хуудаснаас Солонгост суралцахтай холбоотой мэдээлэл, яагаад Солонгосыг сонгох болсон шалтгаан, тус улсын боловсролын тогтолцоо, гадаадад суралцахын тулд бэлтгэх зүйлс, гадаадад суралцаж амьдрах талаар, мөн суралцаж буй оютнуудын туршлага, холбогдох байгууллагууд болон тогтолцооны талаарх мэдээлэл гээд олон талын мэдээллийг авах боломжтой. Мөн их, дээд сургуулиудын талаарх мэдээлэл, тэтгэлэгт хөтөлбөрүүд, тэр дундаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, их, дээд сургууль, хувийн хэвшил, төрөл бүрийн сангуудын тэтгэлэг, шилдэг оюутны тэтгэлэг, улсаас өгөх тэтгэлэг, солонгос хэлний сургалт, ажлын байртай холбоотой дэмжлэг, цахим зөвлөгөө гэсэн мэдээллийг англи, монгол хэл дээр авах боломжтой.


Эх сурвалж: http://www.zms.mn/a/81324

 목록