해당내용의영역으로바로가기 메뉴바로가기 본문내용바로가기

국내·외 유학 정책 및 교육 사례를 소개하는 유학생교육정보센터

[Mongolia 몽골] БНСУ-ын Засгийн газар 2023 он гэхэд 200 мянган гадаад оюутан сургах зорилт тавьсан

등록일
2022.01.28 13:46:37


Хүүхэд залуус дээд боловсролыг гадаадын оронд тэр дундаа зарим хэсэг нь БНСУ-д эзэмшихийг илүүд үзэх болжээ. Учир нь тэнд шинэ найз нөхөдтэй болох, өөр улсын соёлтой танилцах, солонгос хэл үзэхээс гадна цаг агаарын таатай нөхцөлд чанартай боловсрол эзэмшиж болдог нэг давуу талтай.

Энэ талаар бид дэлгэрэнгүй ярилцахаар “ Монгол Пунг” төвийн үүсгэн байгуулагч Г.Өнөрцэцэгийг зочноор урилаа.


Тэрээр БНСУ-ын “Hankuk University of Foreign Studies” буюу Солонгосын Гадаад Судлалын их сургуулийг төгсөн өнгөрсөн жил эх орондоо ирээд хүсэл нэгт хүүхэд залууст туслалцаа үзүүлдэг, сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг өөрийн төвөө эрхлэн явуулахаас гадна Солонгос судлалын мэргэшсэн залуу судлаач багшаар ажилладаг юм.


Мөн тэрээр БНСУ-н Үндэсний Ассемблей (National Assembly of the Republic of Korea), Korea Foundation, East Asia Institute-н хөтөлбөрүүдэд хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн, 2014 онд зохиогдсон Ази Номхон далайн бүс нутгийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт (Federation of Asia-Pacific Women's Association–FAWA)-д Монгол улсаа төлөөлөн оролцож байсан чадварлаг нэгэн юм.


-“Зогсож болохгүй Зорилгоо үргэлжлүүл”. Энэ бол манай байгууллагын уриа. Яг энэ үг шиг дэлхийд боловсролын системээрээ тэргүүлэгч БНСУ-д боловсрол эзэмшихийг хүссэн хүн бүрийг дэмжиж, Монгол залуусаа тус улсад амжилттай суралцах гүүр, нэг алхам урагшлахад нь дэм болохоор ажиллаж байна.


Мөн манай байгууллага Солонгосын Гадаад Судлалын Их Сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч байгууллага гэдгээрээ Солонгосын топ их сургуульд монгол оюутан залуусаа сургах, солонгост сурах хүсэлтэй хүмүүсийг дэмжиж мэдээлэл зөвлөгөө өгөх, мөн зөвхөн солонгос хэлээр дагнасан баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлэхээс гадна солонгос хэлний сургалт, төрөл бүрийн арга хэмжээ ч мөн явуулж байна.


https://gogo.mn/r/521ww

 목록